The description of Blindcare
Бидний амьдралд өдөр тутам олон төрлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд тохиолддог. Эерэг мэдрэмжээ бид шингээж авдаг бол сөрөг мэдрэмжээ бусдад илэрхийлэх хэрэгтэй болдог. Илэрхийлж, хуваалцаагүй сөрөг мэдрэмж урт хугацаандаа сэтгэл зүйн асуудлыг үүсгэдэг.
Энэхүү аппликэйшны тусламжтайгаар та өөрийн нэр, мэдээлэл, зургаа нууцлаад эерэг сөрөг мэдрэмжүүдээ бусадтай хуваалцах боломжтой бөгөөд мэргэжлийн сэтгэл судлаачдаас зөвлөгөө тусламжийг олон төрлийн сонголттойгоор авах боломжтой. Мөн өөрийн сэтгэл зүйгээ тодорхойлох олон төрлийн тестээс ашиглан асуудлаа тодорхойлоорой.